– Түүнийхээ хажууд байхдаа хязгааргүй ихээр аз жаргалтай байдаг.
– Айх аюулгүй, тайван амгалан байдлыг мэдэрдэг.
– Сэтгэл зүрх нууцхан догдолно.
– Өөртөө ихэд анхаарал тавих болно. Тухайлбал: хувцаслалт, гадаад төрх, гоо сайхандаа гэх мэт.
– Түүнийхээ дэргэд байхдаа биеэ барих ч юм уу бага зэрэг ичингүйрнэ.
– Үг хэл, үйл хөдлөлөө ихэд цэгнэнэ.
– Хамтдаа байхдаа өөртөө бус түүнд тав тухтай, сайхан байвал болоо гэж бодно.
– Ганцаараа байсан үедээ түүнийхээ тухай бодож санагалзана.
– Хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхнээ дурсан санаж, сэтгэлийн баяр баясгаланг эдэлж, сэтгэлдээ инээмсэглэнэ.
– Гомдож, уурласан үедээ уянгын дуу сонсож тайвшрахыг хичээнэ.
– Түүний утасдахыг нь хүлээж, дуу хоолойг нь сонсохыг ихэд хүсэх болно.
– Сэтгэл зүрхээ харамгүй зориулж, урьд нь хийж байгаагүй зүйлээ хүртэл хийхийн тулд их зориг гаргадаг.
– Эсрэг хүйсийнх нь хүн сээтэн хаях ч юм уу аль эсвэл хамаагүй харьцахад нь дургүй тань хүрнэ.
– Өөр хэнийх ч биш зөвхөн минийх л байх ёстой хэмээн үзэж, битүүхэн өмчирхөг үзэл гаргаж хардах, харамлах сэтгэл төрөх болно.
– Хол явах ч юм уу аль эсвэл удаан хугацаагаар уулзаагүй бол ихэд санаж, хүлээхийн зовлонг мэдрэх шиг болж, тэвчээр алдагдаж эхэлдэг.
– Өгсөн бэлгийг нь нандигнан хадгалж, үргэлж нүдэндээ харагдахаар газар ил тавих ч юм уу аль эсвэл биедээ байнга авч явдаг болох жишээтэй.