Эр хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулах янз бүрийн арга бий.
Сайхан хоол хийдэг эмэгтэйгээс эрчүүд холдох дургүй байдаг тул ходоодоор нь эзэмд гэдэг ч оргүй хоосон зүйл биш. Гэхдээ дөнгөж танилцаж байж юу юугүй хоол хийгээд унах нь ч хаашаа юм. Тиймээс бусад аргуудыг ч эрж хайх хэрэгтэй.
– Түүнээс ямар нэгэн тусламж гуйх.
– Үүнийг засаад, эсвэл хадаад өгөөч?… гэсэн гуйлт нь эрэгтэй хүнд амжилт, эрч хүчийг мэдрүүлдэг.
– Тодорхой хэмжээнд нээлттэй бай.
– Бүхий л амьдрал зовлон жаргалаа тоочоод байвал удалгүй та түүний сонирхлыг татахаа болино.
– Ярих шаардлагагүй хувийн нууцаа өөртөө л үлдээ.
– Дур зоргоороо бүү аашил.
– Эр хүний хувийн орон зайд бүү халд.
– Одоохондоо гэрэлчихээгүй байгаа болохоор гар утсыг нь шалгаж, ширээг нь ухах хэрэггүй.
– Найз нөхөдтэй нь танилцах гэж зүтгэх ч хэрэггүй.
– Гоёж гоодохдоо нээлттэй бай.
– Түүний дэргэд уруулаа будаж, энгэсэг тавихаас санаа бүү зов.
– Хамтдаа үзвэр үзье гэж бүү шалгаа.
– Танайд очъё, бүжгэнд явъя гэх мэтээр шалгаах нь түүнийг эвгүй байдалд оруулна.
– Хэрэв танд хайртай бол иймэрхүү саналыг эр хүн өөрөө гаргах ёстой.
– Хоёул хамт амьдарна, тэгнэ ингэнэ гэж ирээдүй, хэтийн зүйл ярих хэрэггүй. Ийм ярианаас эрчүүд айдаг юм. Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэгт итгээрэй. Тэр үнэхээр хүсэж байвал өөрөө л яриг.
– Айдас, болгоомжлол төрүүлэх зүйл хэзээ ч бүү яриарай.
– “Чамтай ярих хэрэг байна!” “Чи үнэхээр надад хайртай юм уу?” “Чамд өөр хүүхэн байхгүй биз?…” гэх мэтийн зүйл асуухаас аль болох зайлсхийгээрэй. Ийм ярианд эрчүүдийн эндорфин гормон шууд багасч, болгоомжлол төрдөг гэсэн судалгаа бий. Яг өөрөө энэ тухай ярих гэж байтал түрүүлээд асуучихаар эр хүний дотноор ярилцах сонирхол буурдаг байна.