Никитон” хамтлаг ирэх сарын 6-нд “Улаанбаатар палас”-т тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолт болох гэж буйтай холбогдуулан “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимын дотоод заслыг өөрчлөхөөр “On Off” продакшн ажиллаж байгаа аж. Тухайлбал, танхимын урдуур тусгайлан ширээ засч, онцгой зочдыг суулгах гэнэ. Өчигдрөөс эхлэн тоглолтын тасалбар борлуулж эхэлсэн бөгөөд суудлаас хамраан тасалбарын үнэ нь 20-100 мянган төгрөгний үнэтэй байгаа ажээ.