“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар хар тамхины хэргээр хоригдоод хоёр cap орчим болж байна. Тэрбээр “мөс” хэмээх мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад баригдсан. Харин түүнийг хамт баригдсан найзтай нь хорих гэсэн боловч тэрбээр “Өөр хүмүүстэй хамт хоригдохгүй. Тэр хүн миний амьдралыг балласан” хэмээн өөрийн хүсэлтээр Чанга дэглэмтэй өрөөнд хоригдохоор болжээ.
Түүний хоригдож байгаа өрөө камертай, урьдчилсан хорихын чанга дэглэмтэйд тооцогддог өрөө аж. Түүнийг өмгөөлөгч нь батлан даалтанд гаргах хүсэлт гаргасан ч УМБГ-аас зөвшөөрөөгүй байна.
/Улаанбаатартаймс/