Японы Токио хотноо өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэллээ.
Өнгөрөгч онд Монгол Улсад болж, тамирчид маань хоёрдугаар байрт шалгарсан билээ.
Энэхүү амжилтаараа “Б” зооныг тэргүүлэн Украйн, Канад, ОХУ-ын бөхчүүдтэй хүч үзнэ.
Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд:
1.Э.Нарангэрэл – 48кг /ОУХМ/
2.Э.Сумъяа – 53кг /ОУХМ/
3.С.Бямбацэрэн – 55кг /ОУХМ/
4.С.Цэрэнчимэд – 58кг /ОУХМ/
5.Т.Мөнхтуяа – 60кг /ОУХМ/
6.О.Насанбурмаа – 63кг /МУГТ/
7.Б.Одончимэг – 67кг /ОУХМ/
8.О.Бурмаа – 75кг /МУГТ/
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг 2001 оноос зохион байгуулж эхэлсэн.
Манай улсын хувьд 2009 онд БНХАУ-ын Тайюун хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнээс хойш тасралтгүй оролцож байна.
2009 онд VII байр, 2010 онд VI байр, 2011 онд V байр, 2012 онд VI байр, 2013 онд II байрт шалгарсан түүхтэй.