Эхний алхам
Зүгээр сайн найз нөхдийн харьцаатай баймааргүй байна гэдгээ шуудхан хэл. Хэрэв яагаад гэнэт ийм зүйл ярих болов? гэж асуухад нь өөрийг чинь найз гэдэг нүдээр харахаа больсон. Учир нь чи надад таалагддаг. Иймд найз нөхдийн харьцаанаас илүү баймаар байна гэж хэл. Ингэж хэлэхэд чинь нэг бол инээнэ үгүй бол зогтусна. Инээсэн шалтгаан нь арай үгүй байлгүй дээ. Надаар тоглож байгаа байх гэж бодсоных. Харин зогтусах шалтгаан нь юу гээд хэлчихвээ, юу л болоод байна даа хэмээн гайхширсан бас огт бодож байгаагүй зүйлийн талаар ярьсан болохоор бага зэргийн шоконд орж, итгэж чадахгүй байгаагийнх юм.
Дараагийн алхам
Та түүнд өөрийн юу бодож байгаагаа нэгэнт л хэлчихсэн болохоор харин одоо түүний бодлыг сонсох хэрэгтэй. Гэхдээ учиргүй яарах хэрэггүй. Түүнд жаахан бодох цаг хугацаа өгөх хэрэгтэй шүү дээ.
Сүүлчийн алхам
Одоо түүнээс хариугаа нэхэх цаг нь болсон. Хэрэв тэрбээр танд найзын харьцаагаа хэвээр нь байлгах санал тавивал одоо яалтай ч билээ. Түүний хэлснээр л болсон нь дээр байх. Гэхдээ сэтгэлээр унаж, санаа зовох хэрэггүй. Өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд, “Миний хэлснийг март даа. Ийм зүйл болоогүй гээд л бодчихоорой” гэж хэлээрэй. Мэдээж хэрэг энэ бүхний дараа та хоёр хуучин шигээ илэн далангүй харьцаж чадахгүй, хэн хэнд нь эвгүй мэдрэмж төрөх нь лавтай. Энэ тохиолдолд хэсэг хугацааны дараа эргээд хуучин харьцаагаа сэргээж болох юм. Ингэхдээ хамгийн гол нь урьдынх шигээ юу ч болоогүй юм шиг байх хэрэгтэй. Харин эсрэгээрээ хүлээн зөвшөөрсөн таатай хариу сонсвол сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Мэдээж хэрэгта хоёр сайн найзууд байсан болохоор хосуудын харьцаанд ороход тийм ч хэцүү байхгүй болов уу. Учир нь та хоёр бие биенээ сайн мэддэг болохоор хоёр биенээ таньж мэдэхэд цаг хугацаа орно энэ тэр гэсэн асуудал гарч ирэхгүй юм. Иймд амьдралын хүрдээ эрч хүчтэйгээр эргүүлээд байж дээ.