Өдгөө 40 гарч яваа хэдий ч үргэлж өөрийгөө залуу, сайхан авч явдаг жүжигчин бол Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Камерон Диаз юм. Тэрбээр хэдийгээр 40-н насны босго давсан ч одоо л амьдрал эхэлж байна хэмээн боддог ажээ.
Тэрбээр энэ тухайгаа Опра Уинфригийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо “40 нас хүрсэн тэр өдөр надад дөнгөж амьдрал эхэлж байгаа юм шиг санагдсан. Үүнээс илүү сайхан зүйл гэж хаана ч байхгүй” хэмээн хэлсэн байна.
Мөн Камерон Диаз “Үргэлжийн залуу 25 насандаа байгаад байвал бид хувь хүний хөгжлөөр улам уруудаж байгаа хэрэг” хэмээн хэлсэн ажээ.
Л.Баяр