Афины олимпийн хүрэл, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар хоёр хоногийн өмнө 30 насны босгыг алхсан. Тэгвэл түүнд эл өдрийг тохиолдуулан гэргий О.Гүндэгмаа нь өөрийн урласан гоёмсог дээлээр бэлэг барьсан нь олны анхаарлыг ихэд татав. Гэргийнх нь өөрт нь зориулж оёсон дээл нь хүннү загварын мөөрөлжин энгэртэй, ширмэл зах, ханцуйтайгаас гадна луун хээ нь уг дээлийг улам дэгжин, сүртэй харагдуулж байна. Х.Цагаабаатар өөрийн цахим хуудаснаа “Ханийн минь урлаж өгсөн дээл маш их таалагдлаа” хэмээн бичжээ.
Д.МӨНХ