Хайргүй хүнтэйгээ гэрлэвэл эрүүл мэндэд хортой
Гэр бүлтэй хүмүүс ганц бие хүмүүсийг бодвол илүү эрүүл чийрэг байдгийг америкийн эрдэмтэд эрт тогтоожээ. Тэд мэс засалд бага өртдөгөөс гадна уушгины үрэвсэл, азгүй тохиолдлоор өөд болох нь ховор байдаг гэнэ. Гэхдээ энд бас “но” бий. Хэрэв гэр бүлийн бүлээн дулаан харилцаа эрүүл мэндийг сайжруулдаг бол хайр сэтгэлгүй хүнтэйгээ гэрлэвэл биеийн чалх тэнхээ тамир мууддаг аж. Ялангуяа аз жаргалгүй гэр бүл эмэгтэй хүнд улам аюултай байдаг. Хэрүүл маргаан тасардаггүй. Наад зах нь ийм гэр бүлийнхний шүд нь илүү өвчилдөг.
Өөрийг нь мөрдсөний төлөө эмэгтэй хүн мөнгө төлөх ёстой
Австрийн шүүх гэр бүлийн хууралтын хэргээр нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Гэр бүлтэй эрийн нууц амраг бүсгүй нь түүний эхнэрт өөрсдийг нь мөрдсөн хувийн мөрдөгчийн хөлсийг төлөх ёстой болсон гэнэ. Хамгийн хачирхалтай нь гэр бүлийн хууралтын нотолгоо олдоогүй ажээ. Мөрдөгч нь ердөө хаа хамаагүй ногооны талбайд ажиллаж буй эрэгтэйн зургийг авчээ. Гэхдээ шүүгч нар хартай эхнэрийн талд оржээ. Ингээд хариуцагч эмэгтэй тэрхүү хартай эхнэрт 5000 евро төлөх болсон аж.
Шинэ жилээр яагаад гэрлэж болдоггүй вэ?
Японд нэгэн хос өөрсдийн хуримаа насан туршдаа санахын тулд шинэ жилийн шөнө хийхээр шийджээ. Гэвч тэдний романтик мөрөөдөл бүтсэнгүй. Гэр бүл бүртгэх товчооны ажилтан тэр шөнө ёслолын баримт бичгээ уншиж чадахгүй болтлоо согтож гэрлэлтийн батлах дээр нь бэх асгаж сүйд болжээ. Түүнээс дутуугүй согтсон өөр нэг ажилтан нь залуу хосууд руу бэх асгасан батлахыг шидэж сүйт залуутай зодолдоно гэж даналзжээ. Айж мэгдсэн хосууд ч зугтан гарч цагдаа дуудсан байна. Уг нь Японы хууль ёсоор гэр бүлийн товчооны ажилтнууд залуу хосуудын хүссэн цагт үйлчилж байх журамтай гэнэ.