1973 онд Германы Frankfurt хотын ойролцоо Лангенлоншим хэмээх газар MAC анх байгуулагдсан бөгөөд өнөөгийн байдлаар Вена, Праг, Шанхай болон Франкфурт хотуудад салбартай, 46 дагалданг оруулан нийт 330 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн 614 захиалагч, үйлчлүүлэгч, худалдан авагч нартаа зориулж 2600 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Мас нь 60,7 сая еврогийн жилийн эргэлтийн хөрөнгөтэй, 38 жилийн туршлагатай Германы томоохон худалдааны байгууллага юм.
Анх байгуулагдаж байсан 1973 онд жилд 134.000 өмд борлуулж байсан бол өнөөдөр 5.000.000 өмд борлуулдаг. Биед гайхалтай сайн сууж өгдөг, чанартай, боломжийн үнийг санал болгодог. Уг компани байгуулагдсан цагаасаа л өмдний чанар, өнгө үзэмжийг илүү тансаг, шинэ шатанд гаргахыг зорин ажиллаж ирсэн.
Мөн энэ хугацаанд үйлчлүүлэгч, хэрэглэгч нарынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, олон жилийн туршлага, аж
илчдын бүтээлч санаачлагын үр дүнд амжилтанд хүрч чаджээ.
Ийнхүү олон жилийн тогтвортой ажиллагаа, чадварлаг ажилчдын уран хийцээр бүтээгдсэн MAC-ын өмдийг өдгөө хүн бүр сайн мэдэх болсон. Өөрийн эмблемийг хувцас бүрийн гадна, ил харагдах газар тавихыг зорьдоггүй нь нэр хүндээс илүүтэй чанарт анхаардаг хамт олон гэдгийг нь илтгэдэг.
MAC-ын үйлчилгээ нь “зөвлөх-төлөвлөх-ойлгох” гэсэн үе шаттайгаар явагддаг. Шинэлэг санаа нь сонгодог зохиомж төлөвлөлтөөс уран хийцтэй бүтээгдэхүүн болох байдлаар хэрэглэгч олны гар дээр очдог.
Тус компанийн баримталдаг нэг чухал зарчим нь хэрэглэгчиддээ ойр байж тэдний хэрэгцээ шаардлагыг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээндээ тусгах явдал байдаг. Цэвэрхэн, зохимжтой, хээнцэр хэв маяг бол үйлчлүүлэгчиддээ өргөн барих MAC-ын шийдэл болно.