Поп гүнж гэгддэг дуучин Рианнаг танихгүй хүн үгүй. Тэгвэл Ирландаас гаралтай “Tandem Felix” хэмээх хамтлаг түүний “Stay” дууны клипийг “хуулбарлажээ”.
Сонирхолтой нь энэхүү дуураймал клипэнд Золоо хэмээх монгол бүсгүй дуучин Рианнаг “орлосон” байна. Тэрбээр Ирланд улсад фото моделиар ажилладаг бөгөөд Zoloo Ruby нэрээр алдаршиж байгаа аж.
Эх орондоо байхдаа Монголын дизайнеруудын холбоонд загвар өмсдөг байсан Золоо энэхүү “Ryan hoguet” дууны клипэнд нүцгэлж тоглосны зэрэгцээ поп гүнжийг чадварлаг дуурайлаа гэж олон нийтээс өндөр үнэлгээ аваад байгаа гэнэ.