Орц: Үхрийн мах 200 гр, хүрэн манжин 200 гр, шинэ байцаа 100 гр эсвэл давсалсан байцаа 80 гр, төмс 10 гр, шар лууван 50 гр, сонгино 50 гр болон улаан лоолийн нухаш 10 гр тус тус орно.
Бэлтгэх: Юуны өмнө та буцалж байгаа шөлөнд дөрвөлжин хэрчсэн шинэ байцаа хийж, буцлах хүртэл нь халаагаад дээрээс нь гонзгой хэрчсэн төмс нэмэн 10-15 минут чанах хэрэгтэй. Дараа нь тосонд хуурсан сонгино, лууван, улаан лоолийн нухаш, жигнэсэн юм уу чанасан хүрэн манжин нэмэн үргэлжлүүлэн чанаж болгоорой. Шөл бэлэн болохооос таваас арван минутын өмнө давс, элсэн чихэр, бусад амтлагчийг нэмнэ. Давсалсан байцааг урьдчилан жигнэж, хүрэн манжингийн хамт шөлөнд хийж чанаарай. Харин хүрэн шөлийг хуурсан гурилаар амт оруулж болно. Нэг литр шөлөнд 10 гр гурил орно. Ингээд хоол тань бэлэн болно.