ГААГ. /ВВС/. Дайны үед бэлгийн хүчирхийлэлд эмэгтэйчүүдийг өртөхөөс урьдчилан сэргийлэхэд олон улсын дэмжлэг хэрэгтэй байна гэж АНУ-ын жүжигчин Анжелина Жоли хэллээ.
Жоли, Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хейг нар бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх кампанит ажлыг хөхүүлэн дэмжихээр өнгөрсөн баасан гарагт Босни-Херцеговинад айлчилсан юм.
Дайны зэвсэг болгон хүчирхийллийг ашиглах нь хамгийн аймшигт, харгис хэрцгий гэмт хэргүүдийн нэг гэж Жоли хэлжээ.
Жоли НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын төлөөлөгчөөр ажилладаг билээ. Тэрбээр Хейгийн хамт ирэх зургадугаар сарын 10-13-нд Лондонд бага хурал зохион байгуулах аж.
Зөрчил мөргөлдөөнтэй байгаа бүсэд гарсан бэлгийн хүчирхийллийн хэргийг хэрхэн мөрдөн шалгах тухай засгийн газрын албаны хүмүүс болон ТББ-ын гишүүд хэлэлцэх юм.
Мөн хохирогчдод туслах арга замуудыг тэд хэлэлцэнэ.
1990-ээд онд Боснигийн дайны үеэр 20 мянган эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл байдаг билээ. Жоли энэ сэвдээр нэг кино хийж байсан юм.
Г.Доржханд montsame