2013 оны хавар, зуны аксессуарт зөвхөн трэнд давамгайлахгүй гэдгийг дизайнерүүд зөвлөж байна. Өөрөөр хэлбэл хэмжээний хувьд жижиг, том аксессуар бүгд гоёлд багтана гэсэн үг.
Дэлхийн алдартай загварын ордон болох Stella Mccartney, Hermиs, Michael Kors, Balenciaga болон Lanvin 2013 оны хавар зуны гоёл чимэглэлд минимализм загварыг санал болгож байна. Энэхүү загварт материалыг чухалчлан авч үзжээ. Пластмасс буюу резинен тусгаарлагчаар хийсэн тунгалаг бугуйвч, металл хүзүүний зүүлт, гарын таван хуруунд нэгэн зэрэг зүүдэг бөгж энэ хавар, зуны гол гоёл ажээ.
Oscar de la Renta, Zac Posen болон Ralph Lauren зэрэг загварын төвүүд өөрсдийн винтаж загвартаа сарнай цэцгийн чимэглэл, испани стилийн урт ээмэг болон амьтны дүрстэй том том зүүлтийг багтааж бага зэрэг өөрчлөлт оруулжээ.
Дэлхийн олон загвар зохион бүтээгч хаврын гоёлд өөрсдийнхөө хаврын хувцасны загварын цуглуулга байгалийн чулууг оруулсан байна. GiambattistaValli далайн чулууг, Etro-минерал, Marni-модыг голчилж ашиглаж байна.
Аlexander McQueen байгалийн загварыг дэмжиж “зөгийн балтай” бугуйвчийг зөгийгөөр чимжээ. Carven эрвээхэй, Balenciaga модны бургас хэлбэртэй үсний аксессуар зохион бүтээсэн байна.
Энэ жилийн хаврын аксессуараас хамгийн алдартай трэнд нь цэцэг аж. Цэцгэн хэлбэртэй үсний хавчаар, боолт, хүзүүний зүүлт урин цагийн амьсгалыг бүсгүйчүүдэд бэлэглэнэ.
Этник маягийн загвар энэ хаврын гоёл болно. Янз бүрийн гонзгой ээмэг, этник стилийн содон бугуйвч гэх мэт.
– See more at: http://entertainment.time.mn/content/25645.shtml#sthash.fCLafE47.dpuf