Хувцасныхаа шүүгээг онгойлгонгуут өөдөөс ороолт, алчуур, бүснүүд унаж ирээд байна уу?
Яаж ч нэг газар бөөгнүүлж тавьсан нэг л мэдэхэд замбараагүй болчихоод байгаа биз.
Тэгвэл бидэнд өлгүүр туслах болно.
Жижиг дэгээ төмөр тогтоогоод бүс, тэлээнүүдээ өлгөчихөж болно.
Нарны шил, харааны шилнүүдийг ч бас ингээд эмхэлчихэж болох нь.
Хавчаараар бээлийнүүдээ, урт оймнуудаа, триконуудаа тогтоогоорой.
Алчуур, ороолтнуудаа ингээд хийчихвэл орооцолдож энд тэнд бөөгнөрөөд байхгүй амар болох нь ээ.