СӨҮЛ. /KBS/. Өмнөд Солонгост илүүдэл жинтэй эмэгтэйчүүд цөөрч, эрэгтэйчүүд нэмэгдэж байгааг судалгаа харууллаа.
Тус улсын “Gangnam Severance” эмнэлгийн судалгааны баг 12 жилийн турш 37 мянган хүнийг ажиглан судалгаа явуулжээ.
Илүүдэл жинтэй эрэгтэйчүүдийн үзүүлэлт 1998-аас (26 хувь байснаас) 2009 оны (36 хувь болон) хооронд 10 жилийн хугацаанд 10 хувиар эрс өссөн байна. Харин тус улсын илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2001 онд 29 хувь болж оргилдоо хүрснээс хойш эрс буурсаар байгаа аж.
Илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн тоо эрс буурч байгаа нь өсөн нэмэгдэж буй нийгмийн дарамт шахалттай ихээхэн холбоотой гэж судалгааны баг үзэж байна.
Харин дасгал хөдөлгөөн хийхгүй байгаагийн улмаас илүүдэл жинтэй эрчүүдийн тоо нэмэгдэж байгаа аж.
Г.Доржханд