Бүсгүйчүүд гоё ганган хувцаслаж, сайхан бие галбираа гайхуулан алхах цаг ирлээ. Гэсэн ч та бүхний жин хэвийн байна уу эсвэл
нэмэгдэж үү, Хэрвээ өвлийн хүйтэнд илчлэгээ алдахгүй гэж махан хоол, элдэв амттанаас татгалзахгүй идсээр таргалсан бол
дараах зөвлөгөөг мэдэхэд илүүдэхгүй. Хамгийн гол нь элдэв эм, тураах цай, кофе хэрэглэн хордож турснаас эрүүлжиж илүүдэл жингээсээ салах нь эрүүл мэндэд харшлахгүй.
Хоолоо тохируул
Хөдөлгөөн дутсанаас эсвэл хоол унднаас шалтгаалан таргалдаг. Тиймээс эхлээд хоол ундаа тохируулж, өөх тостой зүйл идэхгүй байх хэрэгтэй. Гол нь хоолондоо ногоо түлхүү хэрэглэж болж өгвөл тэжээллэг жимс хэрэглэж болох юм. Та хөнгөн хүнс хэрэглэснээр эрч хүчтэй байж ухаан санаа чинь хүртэл эрүүл саруул байгааг мэдрэх болно.
Иллэг хүний бие дэх шаарыг зайлуулдаг
Биедээ иллэг хийх нь илүүдэл жингээс салахад үр дүнтэй. Гэхдээ иллэгийг мэргэжлийн түвшинд хийхгүй бол эмзэг хэсгүүдээ гэмтээж, усархаг хэсгүүдээ хөх няц болгож, судсаа гэмтээх аюултай шүү. Өөрөө иллэг хийхийн тулд эхлээд тос түрхэж, биеийн тарган хэсгуүдээ зөөлөн илнэ. Энэ үед хөдөлгөөн зүрх рүү чиглэсэн байх хэрэгтэй. Аажмаар алгаараа даралтаа ихэсгэж, эрчимтэй болгоно. Нэг газар 3-4 минут илнэ. Цусны эргэлт сайжирсны дараа та энэ хэсгээ нухаж болно, Хоёр гараараа биеэ атгаж авч, хуруу болон алгаараа тэр хэсгийг яснаас нь салгах гэж буй мэт хөдөлгөөн, тодорхой хэмнэлээр дарах гэсэн хоёр хөдөлгөөн хийнэ. 1-2 минутын турш ийм хөдөлгөөнийг хийсний дараа тарган газраа нийтэд нь хүчтэй дарахад тэнд хуримтлагдсан хаягдал шаар цусны системд орж, тэндээс биеэс гадагшилна. Уг иллэгийг усанд орсны дараахан арьс бүлээн, чийглэг байхад хийнэ.
Усыг зөв ашиглаж турж болно
Европын шилдэг эмнэлгүүд гидротерапия аргыг хэрэглэж, илүүдэл жинг гээдэг. Биеийн өөхлөг ихтэй хэсгүүдэд даралттай усаар шүршинэ. Мөн халуун хүйтэн усанд ээлжлэн -шумбана. Ингэснээр иллэг шиг цусны эргэлтийг сайжруулж өөхлөгийг зөөлрүүлэх юм. Ялангуяа хөх.ташаанд хуримтлагдсан болон өөхлөг тарган хэсгүүдэд 10-15 см-ийн зайнаас бүлээн усаар дээш доош нь шүрш.
Саун 30 хувийг…
Саунд орсноор өндөр хэмтэй халуун уураар биедээ гүн цэвэрлэгээ хийж, 30 хувь хүртэл хаягдал шаарыг биеэсээ гээнэ.