Дэлхийд алдартай “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шоунд оролцож, Сингапурын “Diva models” агентлаг, Миланы “Flash model management agency”-д харъяалагдан гадны орнуудад монгол хүний чансааг харуулж чадсан модель бол Нора. Одоо тэрбээр Нью Йорк-т ажиллаж амьдарч байгаа аж. Ажил ихтэй бүсгүйн санааг кредит картных нь асуудал зовоох болжээ. Нора “Худалдаа хөгжлийн банк”-ны олон улсын картыг хэрэглэдэг бөгөөд сүүлийн хоёр сард түүнийхээр бараг 30, 40 удаа блоклож түүнийг нэлээд бухимдуулсан байна. Энэ талаар өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ.