Хөвөнтөй хөнжлийг хатуу сойзоор нухаж базалгүй угааж, мушгилгүйгээр усыг нь гоожуулна. Ингэхэд хөвөн нь тасарч бөөгнөрөхгүй.
Ор дэрний цагаан хэрэглэлийг хужиртай савантай усанд буцалгахад сайн угаагдаж бэхний толбо хүртэл арилдаг.
Нялх хүүхдийн даавууг угааж булхасны дараа цагаан цуутай усанд байлгаад хатаавал эвгүй үнэр нь арилна.