Хэрвээ та нарны шилээ сонгож амжаагүй бол бидний хүргэж байгаа зөвлөгөөг уншаарай. Нарны шилний хэлбэр нүүрний тань хэлбэрийг зөв засч, таныг илүү дэгжин, хээнцэр харагдуулах ёстой. Хамгийн гол нь нүдний шилний дээд хүрээ нь хөмсөгний шугамтай тэгш хэмтэй байх ёстой. Хэрвээ та шаргал үстэй бол хар, алтан шар, мөнгөлөг саарал өнгийн хүрээтэй шил сонгоорой. Харин та хар, хүрэн, хүрэн улаан үстэй бол бор, улаан, алтан шар хүрээ зохино. Цайвар шаргал үстэй хүмүүст шар, алтан шар өнгийн хүрээтэй байвал гоёмсог харагддаг. Нарны шил хэмжээний хувьд том байх тусам нүүрний арьс, зовхийг тоос шороо, хэт ягаан туяанаас хамгаалах нь чадвар нь их болдог гэнэ.