Мексикийн хойд нутгийн нэгэн амьтны хүрээлэнд байдаг эрлийз амьтан төржээ. Тэр бол төрөөд хэдхэн хонож байгаа эрээн тахь, илжиг хоёрын эрлийз бяцхан тугал юм. Хачин жигтэй энэ амьтан нь дээрх хоёр амьтны шинжийг хоёуланг нь агуулсан бөгөөд дөрвөн хөл нь тахийнх шиг эрээн өнгөтэй бол, их бие нь хул шар өнгөтэй, чих нь ч илжигнийх шиг том гэнэ.
Амьтны хүрээлэнгийнхэн уг амьтныг ямар төрлийн амьтан болохыг нь тайлбарлаж мэдэхгүй байцсаны эцэст “Зонки” гэж нэрлэсэн байна. Учир нь энэ нэр нь англиар эрээн тахь, илжиг гэсэн хоёр үгний үндсээс бүтэж байгаа гэж тайлбарлажээ. Харин бяцхан тугалд Хумба гэж нэр өгсөн аж.
Өмнөн илжиг тахь хоёрын дундаас тугал гарч байсан тохиолдол байдаг ч яг Хумба шиг биеийнх нь тал хэсэг тахь шиг тал хэсэг илжиг шиг төрж байсан тохиолдол байдаггүй юм байна.
Тугалын эх нь Рейс гэдэг нэртэй эрээн тахь бол, эцэг нь Игнасио гэдэг нэртэй цэнхэр нүдтэй буюу альбинос илжиг юм байна. Илжиг амьтны хүрээлэнгийн ойролцоо фермд амьдардаг гэнэ.
Хамгийн сонирхолтой нь илжиг тахь хоёр өдөр бүр уулздаг байсан аж. Заримдаа илжиг амьтны хүрээлэнд ирдэг бол,заримдаа тахь фермд ирж тэд хамт байдаг юм байна. Тэдний энэ байдал нь өмнө нь хаана ч тохиолдож байгаагүй явдал юм.