Зууны манлай эстратын дуучин топ хатагтай Б.Сарантуаяагийн хувьд амьдралынх нь хамгийн дурсамжтай он жилүүд нь дунд сургуульд сурч байх үе гэдэг. Түүнийг анх 23 дугаар сургуулийн 1 дүгээр ангид Любовь Антоновна хэмээх шаргал үстэй багш тосон авч анхны А үсгийг заасан аж. Мөн дуучин болох, дуунд дуртай болоход нь хамгийн их нөлөөлсөн хүн бол багш нь учир тэрээр багшийгаа маш их хайрлаж хүндэлдэг гэнэ. Дуучин маань “Зөвлөлтийн 9 дүгээр сургууль” төгссөн болоод ч тэр үү орос хэлээр тун дажгүй ярьчихдаг. Харин түүнийг хүүхэд насанд нь “Монташка” хэмээн хочилдог байсан гэнэ. Учир нь тэрээр нэлээд монхордуу том хамартай хүүхэд байсан гэнэ лээ.
Д.Отгон www.secret.mn