“Асур” хамтлагийн товч танилпуулга цахим ертөнцөөр тархах болсноос хойш энэ хамтлагийн сонирхох залуус олон байх шиг байна билээ. Тиймээс шинээр мэндэлж буй уг хамтлагийн талаар мэдээлэл өгье. Тус хамтлагийн гишүүд дуулах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “Нэгүн” студид ирээд бие биенийгээ олсон гэнэ. Хамтлагийн нэрний хувьд эртний санскрит үг бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдсэн утга агуулгатай аж.
Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй гишүүнтэйгээр хамтлагаа байгуулсан тэд Хөгжим бүжгийн коллежид суралцдаг бөгөөд дууны урлаг, дуулах ур зүйд ч суралцаж яваа залуу уран бүтээлчид билээ.
“Асур” хамтлагийн продюсерээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Одбаяр буюу Оки ажиллахаар болсон төдийгүй анхных нь дуу болох “Аnother”-ын үг, аяыг нь зохиож, хөгжмийн тохируулгын ажлыг Дани улсын “Platinium audio” студийн “Holger Lagerfeldt” хэмээх уран бүтээлчээр мэргэжлийн түвшинд бүтээлгэжээ. Харин клипийг “Quad Animation” студийнхэн хийж гүйцэтгэж байгаа бол “Ariana Impression Trainer” студийнхэн хувцаслалт, дүр төрхийг нь тодорхойлж, хамтлагийн бүжиг дэглэлтийг хуурч Б.Одбаяр буюу Оки ажиллахаар болсон “Аimar” бүжгийн продакшн хариуцаж байгаа гэнэ.
М.УЯНГА /ӨДРИЙН ШУУДАН/