Хайр хөрвөл яах вэ?
Юуны түрүүнд та хоёрт тохиолдоод байгаа асуудал ихэнхи хосуудад байдаг гэдгийг санах хэрэгтэй. Дийлэнх хосууд зөвхөн бидэнд л үл ойлголцол, хэцүү асуудлууд тохиолдож байна гэж асуудлыг улам хүндрүүлж боддог тэгэх хэрэггүй.
Чиний хайрлаж байгаа хүн чинь үнэхээр өөрчлөгдсөн үү? гэдгийг өөрөөсөө асууж энэ тухай сайтар тунгааж бод. Магадгүй хайртай хүн чинь өөрчлөгдөөгүй зөвхөн чи түүнийг илүү олон талаас нь харах болсон болохоор тэгэж санагдаж байж болох юм.
Түүнийгээ зүгээр л байгаагаар нь хүлээж авахыг хичээ. Байгаагаар нь хариу нэхэлгүй хайрла. Энэ нь чамд хэцүү санагдаад байвал Гал Халуун Анхны Хайраа эргэн нэг дурс, мөн тэр үед хийж байсан зүйлээ хамтдаа хийж, Болзоонд Яв ингэх нь чамд тус болох болно.
Эцэст нь хэлэхэд та хоёрын харилцаа удах тусмаа төлөвшиж, тогтвортой болно гэдэгт итгэж тэвчээртэй байгаарай.
Түүнийгээ хайрла, түүнтэйгээ нэгэн зүг хар, түүнийгээ магт сайшаа, сайхан үгсийг хэлж бай, эелдэг зөөлөн зан гаргаж байгаарай. Энэ бүхний үр дүн мэдээж харилцааг эргээд хэвийн болгох болно.
Надиа