Хүн хүн болж төлөвших анхдагч хүчин зүйл нь гэр бүлийн боловсрол байдаг. Гэр бүлийн гишүүдийн хоорондын зохицол, харилцаа, бэрхшээлийг даван туулах чадвар нь тэдний гэр бүлийн боловсролтой шууд холбоотой. Ам бүлээрээ, элэг бүтэн, аз жаргалтай аж төрөх нь нийгмийн хамгийн “бага нэгж”-ийн үүрэг хариуцлага ч цаашлаад улс орны үндэс суурь батжих, хөгжил цэцэглэлтийн үүтгэл болдог онцлогтой.
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан шилдэг гэр бүлүүдийг шалгаруулах арга хэмжээг энэ сарын 15нд зохион байгуулах гэж байна. Хүндэтгэлийн тус арга хэмжээний зорилго нь шилдэг гэр бүлүүдийг шалгаруулан олон нийтэд сурталчлан алдаршуулах, залуу гэр бүлд үлгэр дууриал үзүүлэхэд оршиж байгаа юм. энд дарж Удирдамжтай танилцана уу,
НҮБ-ын Ерөнхий Ассамблейлаас 1993 оны есдүгээр сарын 20-ны өдөр дээрх асуудалтай холбоотой нэгэн тогтоол баталсан нь жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ “ГЭР БҮЛИЙН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхыг уриалсан баримт бичиг юм.
Дэлхийн эрдэмтэн, судлаачид энэ өдрөөр гэр бүлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэр арга зам гарцын талаар хэлэлцэж, хэтийн зорилгоо тодорхойлдог. Харин өрх гэрүүд өөрсдийн хүрээнд цуглаж, халуун ам бүлээрээ нэгэн өдрийг дурсамжтай өнгөрөөдөг байна. Тус уламжлал тогтоод өдгөө 20 жил болжээ. Монгол Улсын хувьд Дэлхийн гэр бүлийн өдрийг энэ сарын 15 нд 10 дахь жилдээ тэмдэглэнэ.
НАМЭХ