Реалити шоуны од бүсгүй Ким Кардашьян, рэппер Канье Уэст нар энэ сарын эхээр Лос-Анжелес хотын нэгэн шүүх дээр очиж гэрлэлтээ батлуулсан гэнэ. Батлуулах ёслол нам гүм, эгэл даруу байдалд болж өнгөрснийг эх сурвалжууд өгүүлсэн байна.
Харин тэдний хуримын ёслол энэ сарын 7-нд болох байсан ч 27-ны өдөр хүртэл хойшилжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар ийнхүү хойшлох болсон нь “Хосууд хуримынхаа товыг зарласны дараа олны танил 200 гаруй эрхмийг урьсан ч өнгөрсөн сараас эхлэн 30 гаруй урлаг спортын одод оролцохоос татгалзаж, урилгаа буцаасантай холбоотой аж. Тиймээс Ким хуриманд оролцох хүмүүсийн нэртэй дахин танилцаж эхэлсэн учир хэсэг хугацаанд хуримаа хойшлуулахаар шийдсэн гэнэ.