Цахилгаан шатны хяналтын камерт Бейонсегийн нөхрийг дүү нь зодож буй бичлэг цахим ертөнцөөр шуугиан тарьсан. Тэгвэл эх сурвалжуудын өгүүлж буйгаар Соланж эгчийнхээ нөхрийг дуучин Рианнагийнд очиж үргэлжлүүлэн шоудах гэсэн тул уурлаж орхижээ. Жэй-Зи тийшээгээ ганцаараа явахыг хүссэн гэнэ. Рэппер эр ганцаараа явах тул өөрт нь хамгаалалт хэрэггүй гэж томорчээ. Тэгтэл Соланж түүн рүү “Чи зүгээр л гэртээ харивал яасан юм бэ? Яагаад ганцаараа шоудах гээд байгаа юм?” хэмээн дайрч давшилсан байна. Жэй-Зи түүнтэй энэ талаар яриад байх шаардлагагүй гэж хариултал Соланж түүн рүү нударга зангидан дайрсан аж.