Сүүлийн үед гаднын бүхий л цахим хуудсын алдартнуудын хов жив бүлэгт байнга бичигдэх болсон реппер Канье Уэст болон түүний гэргийн Ким Кардашиан нар “Vogue” сэтгүүлийн америк хувилбарын нүүрийг чимж, түүнийг худалдаж авч уншсан хүмүүсийн тоо дээд амжилт тогтоосон. Тэгвэл дэлхийн алдартнууд дотроос хамгийн сайхан хосуудын нэгд зүй ёсоор тооцогддог хөлбөмбөгчин Криштиан Рональду, загвар өмсөгч Ирина Шейк нар дээрх сэтгүүлийн испани хувилбарын нүүрэндээ нүцгэн зургаа авахуулжээ. Тиймээс Криштиан Рональду, Ирина Шейк нарын зураг Канье Уэст, Ким Кардашиан нарын зурагнаас илүү олон хүнийг татах эсэхийг харах л үлдээ.