Тэр сургуулиа төгсөж байгаа нь. 14 настай гэхэд аль хэдийн “юм үзсэн хүүхэн” шиг харагдаж байгаа биз дээ. ЖОЛИГ матарлах эдгээр зураг нь түүний наймдугаар ангийн хонхны баярынх аж. Гэхдээ эдгээр зургийг түүний нэгэн ангийн анд нь хэвлэлийнхэнд дэлгэжээ. Том уруултай, дажгүй бие хаатай, том нүдтэй, гэхдээ л царай гэж “хөөрхөн” байжээ. Үеийнхнээсээ овортой харагддаг байсан гэнэ. Зураг дээр түүний ангийн найз охин Эвелин Ангвари байна. Тухайн үед үеийнх нь хөвгүүд Энжиг сонирходоггүй харин ах нар охиныг эргүүлдэг байсан аж. Өөрөө ч том агаа нартай “үзэх” дуртай байжээ. Бараг 14 хүрээгүй байхдаа анхны залуутайгаа нэг гэрт амьдарч байж. Түүнийгээ гэртээ авчиран ээжийнхээ дэргэд хэдэн сар хамтдаа байцгаасан гэнэ. 14-тэйдөө шүү дээ… энэ нь энгийн нэгэн үерхэл бол бүр эхнэр нөхрийн гэмээр харьцаа байж. Тэд дэр нэгтгэн хоёр сар гаран амьдарсан байна. Харин 16 хүрсэнийхээ Энжи эрх дураараа байхыг илүүд үзэн эрх чөлөөнийхөө аянд гарч ээ…
Р.Слава
www.miss.mn