“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн хөргийг хөрөг зураач Н.Орхон зурсан байна.
Энэ тухайгаа П.Анужин өөрийн “Твиттер” хуудаснаа “Гайхамшигт зураач Орхон болон хөргийг захиалсан нэгэн эрхэмд баярлалаа” хэмээн жиргэсэн байв.
Мэдээж сониуч нэгэнд П.Анужингийн хөргийг зуруулсан “нууц эрхэм” хэн байв гэсэн асуулт үлдлээ.
Түүний хөргийг жиргээчид “Арай л овортой зурчихаж”, “Н.Сувд гуайтай адилхан болсон юм уу даа”, “Элдэв чимэггүй, энгийн байгаагаар тань их гоё зурж, сайхан бүтээл болж” “Хальт хартал жүжигчин Сувдаа байлаа”, гээд л олон янзаар бичсэн байлаа.