Өнөө үед кино урлагийн хамгийн эрэлттэй жүжигчин гэгдээд буй МУСТА О.Долгор, зохиолч П.Шүүдэрцэцэгтэй хамтран ажиллалаа. Тэдний анхны бүтээл болох Улаан пальто кинонд Жүжигчин О.Долгор бяцхан охин Ч.Энхномуунтайгаа гол дүр тоглосон бол киноны ерөнхий найруулагчаар түүний нөхөр жүжигчин Б.Чинзориг ажиллажээ. Авьяас удам дамждаг гэдэг. Кинонд тоглох ямар байна гэхэд “гоё” хэмээн ганцхан үгээр хариулсан бяцхан жүжигчин долоон настайдаа анхны кинондоо тоглож, ээжийнхээ авьяасыг өвлөж байгаа бололтой.
О.Сар