Улаан пальтотой Номин охиныг хажуу хашааных нь ах “Бяцхан чөтгөр” гэдэг юм. Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн адтай хөөрхөн охин заримдаа нээрэн тэгж хэлэхээр авирлана. Аав ээж хоёртоо дургүй ч юм пшг, хайргүй ч юм шиг. Ээж нь эмнэлэгт сувилагч, аав нь машин засварын газарт засварчин. Тэд охиноо байдаг чинээгээрээ бөөцийлөх ч бяцхан Номины сэтгэлд нэг л юм дутуу байх. “Улаан даашинзаа өмсье” гэнэ, “Том гоё байрандаа очъё” гэнэ. “Надад өөр ээж, аав байдаг” гэж ярина. Хааяа “Найзтайгаа ярьж байна” гээд Маша гэдэг охины нэр дуудаж байгаад ганцаараа ярьж гарна. Ингэж ярихад нь цэцэрлэгийн багш нь санаа зовж эцэг эхэд нь дуулгадаг.
Номингийн ээжид жүжигчин Өөдөө тоглодог. Харин хажуу хашаанд нь нүүж очсон эгч дүүсийн эгч Минжмаад жүжигчин Долгор тоглодог юм. Минжмаа хажуу айлынх нь охин нэг л хачин байгаад гайхаж, сүүлдээ гэр бүлийн хоёрыг хүүхэд хулгайлсан юм биш байгаа хэмээн хардаж Цагдаад хүртэл мэдэгдэж амжина. Тэгэхэд нь Номингийн аав цөсөө хагартал уурлаж Минжмааг загнадаг.
Номин охин заримдаа харах хүнгүйдэх тул Минжмаа аваад үлдэх нь бий. Нэг удаа ажилдаа дагуулж явдаг. Тэгэхэд нь охин гуйсаар байгаад гоё байшинтай гэртээ очдог. Минжмаа айх гайхах зэрэгцэн эхний удаа ээжид нь хэлэхгүй байхаар пшйднэ. Гэтэл дараагийн удаа “Бяцхан чөтгөр” дахиж дийлээд Минжмаа тэр хоёр Улаанбаатарын орчин үеийн шинэ хороолол руу ирдэг. Жаахан охин тоглоомын талбайн хажууд шороонд булсан “нууц”-аа эгчид үзүүлнэ. “Ээж бид хоёрын зураг” гээд, улаан пальтогоо өмсөөд ээж хэмээх нэгэн эмэгтэйтэй авахуулсан зураг харуулна. Энэ мэтээр зугаалж яваад харихаар завдан хотхоноос гарах гэж явтал охины ээж түргэн тусламжийн машинаас харж өнөө хоёрыг “барьж авдаг”.
Түүний дараа охин бас л өнөө газраа очихоор цэцэрлэгээсээ оргож гүйн гүйсээр хотхонд хүрч ирнэ. Тэнд санаж зорьсноо амжуулаад буцахаар хотхоны хаалгаар гүйж гарч иртэл, хороолол дунд хурдтай явсан машин тоормослож амжилгүй дайрч орхино. Охин тав хоног эмнэлэгт ухаангүй байж, бүр муудахад Минжмаа, цагдаагийн байцаагч хоёр арга сийлж өнөөх ээж гээд байгаа эмэгтэйг олж “Номин” гэдэг, өөрийг нь “Ээжээ” гээд байдаг тухай эмэгтэйд хэл дуулгадаг. Зургаан жилийн өмнө охиноо машины ослоор алдсан тэр эмэгтэй утасны цаанаас “Тийм ээ, би Солонгоо мөн байна. Гэхдээ таныг юу яриад байгааг ойлгохгүй байна” гээд тасалдаг. Минжмаа яах учраа олохгүй сандарна. Охины бие муудаж, амин үзүүлэлтүүд нь унасаар байна.
Тэр зуур Солонго нэгийг санав уу, эргэж утасдан учрыг лавлаад гүйж ирдэг. Эмнэлгийн орон дээр толгой нь боолттой, амандаа хүчил төрөгчтэй хэвтээ бяцхан охиныг харсан эмэгтэй талийгаач охинтой нь адилхан болохыг харж, зүүн гарынх нь бугуйд хурууны өндөг дарам хэмжээтэй тэмдэг байгааг анзаармагцаа “Миний охин” хэмээн хашгирч Эхэр татан уйлахад Номин охин сая нүдээ нээнэ.
Охиноо алдаж гүйцлээ хэмээн санаж байсан аав ээж хоёрын нүдэвд мишээл тодорч, Минжмаа, байцаагч хоёр ч нэг юм уужуу амьсгаа авна. Киноны үйл явдлыг хураангуйлан ярьж өглөө. Киноны төгсгөлд манай улсад хүүхэд, тэр дундаа бага насны хүүхэд автотээврийн осолд орж, улмаар амиа алдах явдал жилээс жилд ихэсч байгааг сануулсан тайлбар дурайж байлаа. Тухайлбал 2013 онд л гэхэд 1218 хүүхэд осолд оржээ.
“Шүүдэр” продакшныхан нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг урнаар хөндөж, хөнгөхөн, сэтгэл татам сайхан кино үзэгчдэдээ хүргэхээр нээлт хийлээ. Хаа сайгүй эдийн засаг хүндэрч, хөрөнгө мөнгө хумигдсан энэ үед “Ард даатгал”-аас авахуулаад олон компани, хувь хүмүүс “Улаан пальто” киног дэмжсэнд талархаж байгаа зохиолч Б.Шүүдэрцэцэг шинэ киноныхоо нээлтээр хэлж байлаа. “Улаан пальто” гэр бүлийн кино аж. Ялангуяа зургаан настай охин Номинд тоглосон тэр жижигхэн жүжигчин үү, од оо, од. 23 дугаар сургуулийн 2д ангийн сурагч Ч.Энхномуун тоглосон юм билээ.
Сонирхуулахад Солонгын дүрд загвар өмсөгч О.Байгаль тогложээ. Түүнийг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий гэдгээр хүмүүс анддаггүй.
Р.ОЮУНЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/