Дөрвөн гишүүнтэйгээр 1966 онд АНУ-д байгуулагдаж байсан тус хамтлагийн дуучин Дэйви Жонс 66 насандаа таалал төгсжээ.
Түүний хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар тэрээр Флорида муж дахь гэртээ унтаж байх үед нь зүрх нь хүчтэй өвдөж улмаар нас барсан гэжээ.
Хамтлагийнх нь түүхэнд цорын ганц Англи гишүүн байсан тэрээр амьдралдаа гурван удаа гэрлэж дөрвөн охинтой болсон нэгэн байжээ.
Т.Золбаяр