АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч, дуучин Скарлетт Иоханссоныг дэлхий дахинд мэдэхгүй хүн гэж үгүй болжээ. Тэрбээр анх уран бүтээлийн гараагаа “Хойд зүг” киногоор эхэлж байсан бол хүмүүсийн хамгийн сайн мэддэг кино бол “Сувдан ээмэгтэй бүсгүй” биз ээ.
Мэдээж тэрбээр Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг бөгөөд мөн хамгийн тачаангуй, халуухан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор ордог. Гэхдээ жүжигчин бүсгүй өөрийгөө “Тачаангуй, халуухан” хэмээн хэлүүлэх дургүй гэнэ.
Скарлетт Иоханссон Италийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би дэлхийн хамгийн тачаангуй, халуухан эмэгтэй байхыг хүсэхгүй байна. Надад жүжигчин гэдэг нэр алдар минь байхад хангалттай. Дэлхийд хаа сайгүй бахдам сайхан бүсгүйчүүд өчнөөн олон байгаа. Тэд жүжигчин биш учраас олны нүдэнд байнга өртдөг хэдэн эмэгтэйчүүдэд л хамгийн хамгийн гэсэн элдэв цол гуншин өгч байгаа нь буруу юм” гэж дүргүйцлээ илэрхийлсэн байна.