“Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар тоглолтоор явж байхдаа хоёр бие рүүгээ халуун ус цацаж, түлсэн хэрэг гарсан.
Хамгийн гол нь жүжигчин бүсгүйчүүд аль аль нь гомдолгүй гэж мэдэгдэсэн боловч тэднийг хуулийн хүрээнд шалгах болсон юм.
Тодруулбал Орхон аймгийн цагдаагийн хэлтсээс уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэргийг удахгүй прокурор руу шилжүүлэхээр болсон байна. Ямартай ч одоогоор хэн нь түрүүлж халуун ус цацсан, юунаас болж маргалдсан нь тодорхойгүй хэвээр байна.