“Times” сонин болон Hostelbookers.com сайт хамтран єнєєдєр vйл ажиллагаагаа хамгийн идэвхитэй явуулж буй дэлхийн хамгийн шилдэг зочид буудлыг нэрлэжээ. Гэхдээ энэ удаад тэд євлийн спорт сонирхогчдын таашаадагийг сонгожээ. Харин судалгааны багийнхан єнєєгийн vvсээд байгаа эдийн засгийн хямралын vеийг харгалзан vзэж рейтингийг жагсаахдаа нэг шєнє хоноглоход наймаас 48 фунт тєлдєг зочид буудлуудыг сонгосон байх юм. Энэ хэмнэлттэй талдаа гэсэн vг л дээ. Харин vнэтэй тансагуудыг тэд нэрлэхээ энэ удаад татагалзжээ. Санал асуулгыг бvтэн сарын хугацаанд бvхийл цанын бааз тэнд амрагчдийн дунд яваалж vр дvнг нь гаргахад:
01.Cube Savognin. Савоньин. Щвейцари
Энэ зочид буудал нь єєрийнхєє дизайнаар нэрлэгдсэн. Долоон метр єндєртэй куб маягийн стиль тvvнээс мэдрэгдэнэ. Хєнгєлєлтийн тухайд гэвэл бvтэн єдрийн турш бааранд ундаа шvvс vнэгvй тэгээд бас vзэсгэлэнт байгалийн сайхныг цонхоороо байнга харахад мєнгє “тєлєхгvй” ажээ. Судалгааны рейтингд 95%-ийн єндєр санал авчээ. Хамгийн ойрхон нисэх онгожны буудал: Цюрих, Милан. Хоногийн ханш: 30-36 фунт
02. Euro Youth Hotel, Бад Гастайн. Австри
1-5 хvн амарч болох 59 єрєєтэй. Энд амрахаар ирэгсдэд vнэгvй ашиглах, спа vйлчилгээ, чаргаар гулгах, парапланаар нисэх зэрэг vйлчилгээ vнэгvй ажээ. Мєн єндєр сарьдаг оргил бvхий vзэсгэлэнт байгалиар дуураараа зугаалан , эрvvл агаар амьсгалахыг тэнд “vнэгvй зєвшєєрдєг” гэнэ. Санал асуулгад 94.3%-ийн саналтайгаар хоёрт бичигджээ. Хамгийн ойрхон нисэх буудал: Зальцбург, Клагенфурт, Инсбург. Vнэ нь: энгийн єрєє хоногийн 14 фунт бол тусгай єрєєнд 17 фунт тєлєєд тухтай гэгч нь амарч болох юм байна.
03. Хостел Good Bye Lenin. Закопане. Польш
Энэ нь Татрын нурууны хормойд орших, эргэн тойрон модоор хvрээлэгдсэн эртний тvvхтэй амралтын газар. Гаднаас нь харахад эртний хуучин байшингууд мэт харагдах ч vйлчилгээ болон интерьер нь жинхэнэ орчин vелэг гэхэд болно. vнэхээр хамгийн vйлчилгээ сайтай, тохилог зочид буудлын нэг. Зарим єрєєнvvдийг гэртээ байгаа мэт сэтгэгдэл тєрvvлэхээр тохицуулжээ. Тэр ч утгаараа 93.4%-санал авсан байна. Ойрхон бууж болох нисэх буудал: Краков. Ханш: энгийн єрєє найман фунт. Люкс нь хоногийн 14 фунт.
04. The Aparthotel Gцtzens. Инсбрук. Тироль. Австри
Aparthotel Gцtzens зочид буудал нь Инсбрукаас ємнє зvнт найман км-т оршдог. Тэндхийн баарны тєгс vйлчилгээ нь орон нутгийнхан болон жуулчдад ч алдартай. Зєвхєн бааранд vйлчлvvлж, єєрийгєє хаан мэтээр тєсєєлєх гэж ийшээ ирэх хvн ч олон байдаг гэнэ.
93.1%-ийн санал нь тэдний хувьдчахлаар ч байж магад. Энгийн єрєє гэж байхгvй бєгєєд тусгай єрєєнд хоногт 35фунт тєлєєд єглєєний цайгаа vнэгvй уух ажээ.
05. Fireside Inn. Брекенриж. Колорадо. АНУ
Хэдийгээр багахан хэмжээний, гэр бvлийн ч гэлээ Fireside Inn зочид буудал нь тухтай амьдрах орчинг бvрдvvл дээрээс нь дээд зэргийн хостел vйлчилгээг vзvvvлж чаддаг. Энд интернет vнэгvй “ухаж”, халуун душ саунд хvссэн цагтаа ороход мєнгє тєлєхгvй. Гэрийн эзэд нь vнэхээр сайхан зантай. Бараг таныг vнэтэй хивсэн дээр нь юм асгахад тэд инээгээд л байж чадна. Шил шаазан агалчихлаа гэж огт бvv санаа зовоорой гэсэн бичиг орох хаалган дээр байдаг.
Ингээд гэр бvлийн хостелд амрагч, аялагчид 92.3%-ийн саналаа дуу нэгтэй єгчээ. Денверийн онгоцны буудлаас ийшээ ирэх хамгийн дєт зам. єрєє болгон нь хоногийн 20 фунт гэнэ.
06. Hotel Moravsko Village. Банско. Болгари
Цанын спорт сонрхогчид яг таарах газар бол Moravsko зочид буудлыг тvшиглэсэн цанын бааз билээ. Мєн энд ирэгсэд жинхэнэ Болгари vндэсний хоолны амтыг эндээ мэдэрнэ. Тансаг амт бvхий хоолоороо амрагч, аялагчдыг татдаг Moravsko-д 92%-ийн санал иржээ. Нийслэл Софид л хамгийн ойрхон нисэх буудал байгаа шvv. Тусгай єрєє нь гэхэд хоногт 12 фунт гэхээр гайгvй л байгаа биз дээ.
07. Shimaya Ryokan. Нагано. Япон
Наран улсын хамгийн сайхан амралтын газарт ирсэн хэн ч гэсэн байгалийн сайхнаар хийх аялалд vнэгvй оролцож, цасны сармагчинтай “найз” болохын зэрэгцээ халуун рашаанд єдєржин суусан ч болно. Таниас мєнгє нэхэгхгvй ээ. Япон хоол, япон vндэсний хувцас, япон vйлчилгээ, япон массаж, японы vзэсгэлэнт євєл…бvгдийг энд л харж болно доо. Синсу Мацумотод онгоцоор гзардаж болох бол Нагойа, Осака, Тохиогоос хурдан гэлт тэргээр “нисээд л “ирнэ. Люкс єрєє 35 фунт.
08. Backpackers Villa Sonnenhof. Интерлакен. Щвейцари
Маш цэвэрхэн, ямар ч хуучний гэх зvйлгvй тєгс орчин vеийн зочид буудал. Vйлчилгээ нь ч, тохижолт нь ч, хоол нь ч тэр…XXI зууных.Авсан санал нь 89.6%-тай. Зургаан ортой єрєє 20 фунт бол ганц хvнийх нь 28 фунт. Хамгийн ойрхон Цюрихт нисэх буудал байна.
Р.Слава
www.bolod.mn