Өнгөрсөн оны аравдугаар сард Алжирт Испанийн хоёр иргэний хамт хулгайлагдсан буяны байгуулагын ажилтан, 29 настай итали бүсгүй Росселла Урру суллагджээ. Тэрээр энэ хугацаанд Алжир дахь “Аль-Кайда”-гийн хамсаатнуудын олзонд байсан юм. Итали бүсгүй суллагдаж Мали улсын нийслэл Бамако хотод ирээд байна. Росселла Испанийн иргэн Алина Фернандес, Энрике Гонсалес нарын хамт Баруун Сахарын дүрвэгчдийн хуаранд хүмүүнлэгийн тусламж үзүүлж яваад барьцаалагдсан юм. Испанийн иргэд барьцаалагдсан хэвээр байгаа ажээ.
Zindaa.mn