Амралтын өдөр танд гэр бүл найз нөхдөөрөө эрүүл агаарт гарч амттай хоол зооглох сэтгэгдэл мэдээж байнга төрдөг байх. Тэгвэл танд зөвлөгөө хүргэж байна. Та ил гал дээр загас шарах санаа төрвөл энэ зөвлөгөөг дагаад үзээрэй. Жор 3.5 килограмм жинтэй том яргай загасыг гэсгээж 2-3 сантиметрийн зузаантай хэрчинэ.
Орц гэвэл ердөө л тугалган цаас, нунтаг хар чинжүү, давс л хэрэгтэй. Бас нимбэг байж болно.
Хэрчим загасаа эхлээд давсаар дараа нь чинжүүгээр жигд тарааж амтлах хэрэгтэй. Ингээд загасны өнгө өөрчлөгдмөц тугалган цаасандаа цоорхой гаргалгүй сайтар бооно.
Загас амт орж байх хооронд галаа бэлтгээд цогшихоор нь торон дээр загасаа тавина. Ингээд ойролцоогоор 20-30 орчим минут болгоод амтат шарсан загас бэлэн болно.
С.Гялбаа