Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 12. Салхины эх одтой, 1 цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан, тайван байлгаж хайрттайгаа харьцаагаа сайжруулах, хувийн амьдралдаа сэтгэлээ илэрхийлэхдээ илэн далангүй байх нь зүйтэй. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх нөхцөл байдал үүсэх эсвэл ямар нэгэн мэдээ ирнэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Иймээс хайртынхаа сэтгэл зовнисон асуудалд илүү анхааралтай ханд.
Үхрийн орд (4/20-5/20): Ердийн өдөр. Зан аашаа хяналттай байлгах өдөр. Хэрвээ та хянаж чадвал илүү ихийг бүтээх болно. Од эрхсийн байрлал шинэ төсөл эхлүүлэхэд таатай байна. Гэвч таньд гадны нөхцөл байдал сөргөөр нөлөөлнө. Мөн түүнчлэн амжилтын төлөө ямар ч үүрэг төлөө хүлээхэд тэвчээр нарийн нягт байх хэрэгтэй. Хэрэв та гадаад дотоодын худалдаа эрхэлдэг бол гадны хууль журам болон хэлний бэрхшээл гарах бололтой.
Ихрийн орд (5/21-6/21): Энэ өдөр төөрөгдөлд орно. Таны эрч хүч ердийнхөөсөө бага зэрэг сул байна. Гэвч та энэ өдрийнхөө ажлуудыг амжуулахыг хичээ. Сэтгэлээ тайван тогтуун байлга. Эергээр ханд, энэ нь таны гайхалтай алхам юм. Хэрэв та хэлэх үгэндээ болгоомжтой байхгүй бол санаандгүй байдлаар үл ойлголцолд хүргэж болзошгүй. Эрүүл мэнд хоолны дэглэмдээ анхаарч аливааг бүү хэтрүүл.
Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг өдөр. Урьдчилан мэдрэх чадвар ба зөн билэг хүчтэй байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ болгоомжтой, тэр ч байтугай бага зэрэг хатуу чанд бай. Ингэх нь таны анхаарлыг татаж буй зүйлийг сайтар ойлгоход тусална. Зүү, сүлбээр зүү, шилний хэлтэрхий зүүдэлбэл шоглуулна эсвэл урам хугарна.
Арслангийн орд (7/23-8/22): Тантай нөхөрлөх, сонирхолтой юм. Өнөөдөр та мөс шиг хүйтэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Та амжилтын оргил өөд гарахад бэлэн байна. Найз нөхөдтэйгээ уулзан, ойр дотныхоо хүмүүсийг сонсох нь танд таалагдах болно. Гэхдээ зөвхөн өөрийн зөн билгээ дага. Өндөр албан тушаалтай хүмүүсээс тусламж авахдаа бүү ай.
Охины орд (8/23-9/22): Таавралшгүй өдөр. Өнөөдөр хайртай хосууд далайн эрэг болон ууланд гарч гар гараасаа барин алхаж зүрхний хайраа илэрхийлэхэд гайхалтай сайхан өдөр юм. хэрэв эмээ өвөө чинь өвдвөл хоол цай хийж өгөх зэрэг чадах бүхнээрээ тусал. Учир нь жаахан сэтгэл асаргаа цэвэр агаар зэрэгт эмчлэгдэх хялбархан сэтгэлийн өвчин байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Урам зоригтой өдөр. Цаг бол таны хувьд хамгийн чухал зүйл. Хүнд ажлыг ч хийх чадвар өндөр байна. Нэмэлт ажил, хариуцлага танд олны өмнө гялалзах боломжийг өгч, та цалингаа нэмүүлэн, нэр хүндээ өсгөх байх. Ажлын намтар ч баяжина. Удаан хугацаанд хийсэн ажлынхаа ард гарч тайвшрал, ололт амжилтыг мэдэрнэ. Санхүү мөнгөний асуудал эерэг байна. Энэ өдөр олж авсан мэдрэмж тань танд дахин сэргэхэд тусална.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хөгжилтэй өдөр. Нийгмийн үүрэг даалгавар, хувийн асуудалтай зөрчилдөнө. Тэд зугатаж алга болохгүй тул хувийн асуудлаа гэртээ үлдээж мэргэжил нэгтнүүд, ажлынхантайгаа сайхан харилц. Найзын чинь харилцаанд хүндрэл гарч таны дэмжлэг хэрэгтэй болж магадгүй. Та тус хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол шалтгааны дагуу хийх зүйлдээ бүү эргэлз.
Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Таны амьдрал гэнэт хурдтай болж эхлэнэ. Бүх зүйл хурдан өрнөж ямарч зүйл удааширч танд харагдахгүй. Бүх зүрх сэтгэлээ дадлага туршлага олоход байнга зориулах нь аюулгүй хандлага байдаг учраас эрсдэлд ороод үз. Өөрийнхөө бодит, хашир байдлаа хэвээр хадгалж үлд. Аливаа зүйлийг хэтрүүлэн хийх байдал бага зэрэг хязгаарлагдаж болно. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцан яриа үүсгэх нь мэдлэг сонирхолыг ч нэмэгдүүлнэ.
Матрын орд (12/22-1/19): Хянуур өдөр. Од гарагсын нөлөө таныг урамшуулан хийсэн ажлыг тань сургамжтай туршлага болгон үлдээнэ. Ажил олгогч, хамтран ажиллагч, гэр бүлийнхэнээсээ хөндийрөн ажилдаа анхаарал хандуул гэж од гарагс хэлж байна. Бизнесийн хэлэлцээр чухал үйл явдлуудаа маш сэрэмжтэй хянамгай хийхийг анхаар. Эс тэгвээс таны эрх ашгийг орхигдуулсан гэрээ хэлэлцээр хийгдэж болзошгүй.
Хумхын орд (1/20-2/18): Хянуур өдөр. Хувийн ба олон нийтийн амьдрал сонирхолтой үйл явдлаар өрнүүн байна. Таны амьдралын эрч хүч өндөр байна. Гэвч та өөрийн боломжоо бодитоор үнэлж чадвал амжилтанд хүрнэ. Өөрийн хүч үл хүрэх үүрэг өөртөө үүрэх нь таны нэр төрийг унагаж олны доог тохуу болгоно.
Загасны орд (2/19-3/20): Хүндхэн өдөр. Өнөөдрийн тэмцэлд бэлтгэлтэй бай. Эелдэг боловч нямбай байж сонссон бүхэндээ бүү итгэ. Энэ бол таны санхүүгийн хэрэг болон бүхий л бизнест чухал ач холбогдолтой. Хэрэв гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа бол юуны өмнө гэрээний хууль зүйн асуудалд мэргэжлийн шалгалт хий. Таны дур хүсэл дүрэлзэн асах болно. Гэхдээ үүнийгээ хянахгүй бол маргааш өглөө харамсаж магадгүй.