Дуучин Фаррель Уиллиамс Их Британийн “Elle” сэтгүүлийн шинэ дугаарын ковероор сонгогдсон байна. Тэрээр ирэх долоодугаар сарын дугаарт ярилцлага өгчээ. Гэхдээ түүний ярилцлагаас илүү сэтгүүлийн ковер зураг хүмүүсийн анхаарлыг татсан байна. Тэрээр энэхүү зурган дээр Америкийн уугуул иргэд болох Индианчуудын уламжлалт толгойн гоёлыг зүүсэн байна. Энэ нь нэг талаараа маш сайн дүр хувиргалт болсон ч нөгөө талаараа олон хүмүүсийн шүүмжлэлийг хүлээсэн байна. Фаррель Уиллиамсын хувьд тэрээр сүүлийн үед “Vivienne Westwood” брэндийн өвөрмөц малгайг өөрийн имижээ бүрдүүлэх болсон билээ. Гэхдээ тэрээр энэ удаад малгайгаа ингэж өөрчлөсөн нь маш олон хүмүүст таалагджээ. Харин үүний тухай “Elle” сэтгүүлээс мэдэгдэгдэхдээ тус ковер зургийг түүний хамгийн сайхан зураг авалт болсон хэмээн мэдээлжээ. Мөн нөгөө талаас зарим нэгэн хүмүүс түүнийг Индианчуудыг хүндлэхгүй байна гэх мэт сөрөг сэтгэгдэлүүдийг өгч байсан. Мөн үүнд ч бас Фаррель Уиллиамсын зүгээс уучлалт гуйсан юм.