Өнөөдөр аргын тооллын 2014 оны зургаадугаар сарын 30.Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 3. Үнэг одтой, 8 цагаан мэнгэтэй хар бич өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Сэрэглэн өдөр. Шинэ долоо хоногийн эхээр зарим хүмүүс хуучин эд зүйлсээ засаж сэргээнэ, энэ нь мөн тэдэнд ашигтай бизнес болж болох юм. Та аливаа эрсдэлтэй ажлаа дуусгана. Танд магадгүй, одоогийн байдлыг өөрчлөх шинэ төсөл хэрэгтэй бололтой. Улс орныхоо талаарх мэдлэгээ тэлэх явцдаа та шинэ хүсэл, сонирхол, шинэ найз нөхөдтэй болно.
Үхрийн орд (4/20-5/20): Хоёрдмол өдөр. Та удирдах албан тушаалд нэр дэвшигдэх бололтой. Үхрийнхэний бишрүүлэх болон зохион байгуулах авьяас илрэх болно. Хэцүү зүйл тохиолдсон ч тэвчээртэй байж, ухаалаг зан гарга. Хийх ёстой зүйлдээ гол анхаарлаа хандуулж, авьяасаа зөв ашигла. Та хэн нэгэн хүнд ажлаа тайлбарлах хэрэгтэй болно, гэхдээ энэ нь танд таалагдана. Учир нь та бол төрөлхийн багш хүн шүү дээ.
Ихрийн орд (5/21-6/21): Таагүй өдөр. Өнөөдөр биеэ дээд зэргээр барь. Нэр төрөө хүндлэх хүчтэй эрмэлзэл таныг урхинд оруулж болзошгүй. Биеэ барих чадвараа хадгал. Учир нь ажил хэрэг танаас маш ихийг шаардана. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч сэдэрч магадгүй. Дотороо сайн бясалгаж бай.
Мэлхийн орд (6/22-7/22): Гэрээ хэлэлцээр байгуулах бичиг баримт бүрдүүлэх санхүүгийн арилжаанд ээлтэй өдөр. Гэр бүлийн харилцаанд бэрхшээл үүснэ. Өөрийн асуудлаа бусдад тохохгүй байхыг хичээ. Сайтар хөгжсөн зөн билэг тань хямралт нөхцөл байдлаас гарахад тань тусална. Хэрвээ өнөөдөр өвчилбөл хүндрэх болно. Найз нөхөддөө болон онцгой нэгнийгээ дуудсан үед нь хэт оройтолгүй очиж туслаарай.
Арслангийн орд (7/23-8/22): Хүнд өдөр. Хэрэв та хүнд нөхцөлд ажилладаг бол осол аваар гаргахаас болгоомжил. Юуны түрүүнд аюулгүй байдал шүү дээ. Хайр дурлалын явдал чинь илүү халуухан болж ирнэ. Гэсэн хэдий ч эцсийн үр дүн нь юу байх вэ гэдгийг бодож үзээрэй. Даргаас зэмлэл ирэх магадлал өндөр байгаа тул хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулан нүдэнд нь сайнаар харагдахыг хичээ.
Охины орд (8/23-9/22): Хүнд өдөр. Хувийн амьдралын хүндрэл ба танд муугаар нөлөөлөх боловсон хүчний халаа сэлгээнд бэлэн бай. Даргатайгаа муудалцаж болзошгүй. Таагүй мэдээ таныг тавгүйтүүлнэ. Бие болоод сэтгэл санаа муудна. Архаг ядаргаанаас болж бие тавгүйтэх бололтой. Спортоор хичээллэж, зөв хоолны дэглэм барьж эхлэхэд таатай байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сониуч өдөр. Идэвх зүтгэл гарган шинэ санаа ажлыг сэдсэнээр илүү мөнгө олж магадгүй. Та их хүнд ажлыг хийхээр уригдаж болзошгүй. Хэдий тийм ч энэ бүхэн тааламжтай бөгөөд амжилттай байна. Хэрвээ та хэн нэгэн гадаад найзтай бол гэнэт тэдний улс руу зочилж, гэр бүлтэй нь танилцан тэдний уг гарал, соёлын талаар илүү их зүйлийг олж мэдэхийг хүсч магадгүй
Хилэнцийн орд (10/23-11/21): Хайр дурлалтай учирах өдөр. Үүнийхээ хэрээр ч даруу төлөв байдал ажиглагдана. Казиногоос холуур байж дам хөрөнгө оруулалтаас болгоомжтой ханд. Өнөөдөр хотоос гарч өөрийгөө барьж хулэлгүйгээр зугаалж цэнгээрэй. Гэр бүлийнхэн ойр дотныхонтойгоо тайван сууж оройг хөгжилтэй тоглоом тоглон баярлан цэнгэ.
Нумын орд (11/22-12/21): Эмэгтэйчүүдийг сугар гараг ивээж байна. Шинэ хүсэл сонирхолтой болох магадлал өндөр байна. Ер бусын давтагдашгүй гоо үзэмж эв дүйтэй байдал тань эрчүүдийн анхаарал сонирхолыг татна. Энэ өдөр цаашдаа гэр бүл болох хүнтэйгээ танилцах магадлалтай. Эрэгтэйчүүд үзэл бодлоо хамгаална. Осол гэмтэлд өртөх магадлал өндөр байна. Хэт ядрах нь сэтгэл гутралд хүргэнэ. Үүссэн сэтгэл дундуур байдлаас үг яриандаа болгоомж алдаж үйл хөдлөл хөнгөн хуумгай болно.
Матрын орд (12/22-1/19): Завгүй өдөр. Тэвчээртэй байж, өмнөх амьдралын туршлагадаа тулгуурлан ирээдүйд зайлшгүй хийх ёстой зүйлсээ сайтар төлөвлөх хэрэгтэй. Зарим хижээл насны эмэгтэйчүүд хосоосоо илүү ихийг шаардаж гуравдагч хүнийг амьдралдаа оруулах хүсэлтээгээ тэмцэж байгаа нь амжилтанд хүрнэ. Бичиг цаасны ажлаа цэгцлэхийн тулд хаалган дээрээ “Бүү саад бол” гэсэн бичиг хад.
Хумхын орд (1/20-2/18): Хоёрдмол өдөр. Гэр бүлийнхэн тань танд сэтгэл дундуур байна. Үүний шалтгаан нь таны завгүй байдал мөн ойр дотныхондоо хангалттай анхаарал тавьж чадахгүй байгаатай холбоотой. Та гэртээ хөгжим тавин бүжиглэж цайны цагаар гимнастикийн клубт хичээллэж болох юм. Зарим нэгэн амьдралыг өөрчилж магадгүй том эрсдэлийг үүрэхээр зэхнэ.
Загасны орд (2/19-3/20): Тайван өдөр. Сайн найзууд чинь, ажлын хамтрагчид чинь танд сайхан зүйл санал болгох тул шинэ зүйл хийж үзэхэд өөрийгөө бэлд. Гадаад үзэмжиндээ анхаарч, бусдын анхаарлыг өөртөө тат. Өөлшгүй харагдаж байгаа гэдэгтээ итгэл дүүрэн бай. Бусадтай харьцах тал дээр ахиц дэвшил гарах тул гадуур гарч юм худалдаж авах ч юмуу олон хүнтэй уулзах зэргээр өөрийгөө бусдад мэдрүүлэх хэрэгтэй. Өдөр бага зэрэг унтаж амрах хэрэгтэй.