Мэдээж эхний танилцуулах цэцэг бол мөнгөний мод хэмээх халбаган кактус. Энэ модны навч бүр, ширхэг бүр нь зоосыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл танай гэрийн мөнгөний урсгалыг танайхруу чиглүүлж өгдөг хамгийн сайн ургамал. Энэ ургамлыг тавьсанаар танайх баяжихгүй. Харин танай гэрийн мөнгөний Инь энергийн урсгал засагдаж танайхруу мөнгөний урсгал нэмэгдэх болно. Энэ үед нь та илүү ихээр хөдөлмөрлөж сэрэглэн байж чадвал гэрлүүгээ зөв мөнгөний урсгалыг хүлээн авч санхүү эдийн засагт өөрчлөлт авчирах болно. Уг модыг гэрийнхээ зүүн өмнө зүгт байрлуулна. Оёсон, хатгасан, наасан янз бүрийн л мод байдаг. Түүнийгээ гэрийнхээ зүүн өмнө зүгт тавиарай. Харин өөрөө оёсон хатгамалаа энергижүүлүүлэх хэрэгтэй.