МУГЖ Т.Ариунаа өнгөрсөн тавдугаар сард хөлөө гэмтээн хагалгаанд орсон. Түүний бие өдрөөс өдөрт сайжирсаар байгаа. Тэрээр саяхан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон байна. Нэвтүүрлэг дууссаны дараа тэрээр хөтлөгч Л.Мөнхбаясгалантай зургаа татуулжээ.
Тэрээр цахим хуудаснаа “МУГЖ Т.Ариунаа эгч бид хоёр Цензургүй яриа нэвтрүүлэг дууссаны дараа…хамгийн хөгжилтэй нь бид 2 хоёулаа хөл гэмтэлтэй, сүйд боллоо…амьдралын сонин үедээ уулзаж ярилцлага хийлээ. Ариунаа эгч үнэхээр дайчин юмаа” хэмээн бичиж энэхүү зургийг нийтэлжээ.