Элсэн чихэрээр гэртээ скраб бэлдэж, нүүрнийхээ үхэжсэн арьсыг гуужуулах нэгэн хялбар аргыг танилцуулж байна.
Орц:
- 2 хоолны халбага элсэн чихэр
- 3 хоолны халбага бүлээн ус
Бэлтгэх: Элсэн чихэрээ бүлээн уусандаа хийж уустал нь хутгана. Сайн уусгахгүй бол нүүрний арьсыг урж магадгүй шүү. Нүүрэндээ түрхээд массаж хийж өгнө. Арьсаа гуужаад ирэхээр нь бүлээн усаар зайлах эсвэл халуун бүлээн алчуураар нүүрээ бигнэж арилгана.