Адрина Лима хөтлөгч болно Супер модель, сахиусан тэнгэр Адрина Лима ирэх сараас Бразилийн “CNN” агенлагт хөтлөгчөөр ажиллахаар болжээ. Тэрбээр “Охид бол халуухан” хэмээх нэвтрүүлэг хөтлөх бөгөөд долоо хоногт хоёр удаа телевизээр цацагдах гэнэ.
Тус нэвтрүүлгээр тайзны арын амьдрал, охидын нууц, загварын ертөнц, хоолны дэглэм, нүүр будалт хэмээх охид бүсгүйчүүдэд хэрэгтэй цэнгээнт нэвтрүүлэг аж. чя Адрина “Би итгэж байна. Сахиусан тэнгэр болж чадсан юм чинь телевизийн хатан хаан ч бас болж чадна” гэж жиргэжээ. Түүнийг хөтлөгчөөр ажиллуулахын тулд 15 хоногт 150 мянган ам.долларыг төлөхөөр шийдвэрлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг