Их Британийн бяцхан ханхүү өнгөрсөн сард Британийн “Vanity Fair” сэтгүүлийн нүүрийг чимж байсан бол энэ удаа алдарт “People” сэтгүүлийн нүүрэнд заларчээ. Ханхүү Уильям болон Кейт Миддлтон нарын хүү, ханхүү Жорж Александр Луи энэ сарын 27-нд нэг нас хүрэх бөгөөд үүнтэй холбогдуулан тус сэтгүүл энэ сарын дугаарынхаа нүүр хуудсыг Ханхүүгийн зургаар чимсэн байна. Ханхүү Жорж Александр Луи төрсөн өдөр удахгүй тохиох гэж байгаатай холбогдуулан Их Британд олон арга хэмжээ зохион байгуулахаар бэлдээд байгаа юм.