Улсын драмын эрдмийн театр үе үеийн сайхан бүсгүйчүүдээрээ алдартай. Эрчүүдийн нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгадаг сайхан бүсгүйчүүдийн нэг болох жүжигчин О.Энхтуулыг нэгэн үе “секс симбол” хэмээн нэрлэж байсан. Тэрбээр нэгэн ярилцлагандаа “Надад сайхан бүсгүйн 21 шинжийн 19 нь бий” хэмээн ярьсан нь энэхүү яриаг улам ч дэвэргэж байсан билээ.
Тэгвэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэг “Надад сайхан бүсгүйн 20 шинж бий” хэмээн секс симбол эгчийгээ нэгээр давж ярилцлага өгсөн.
Задгай хувцаслалт, секси төрхөөрөө олны анхаарлын төвд байдаг жүжигчин бүсгүй үүгээрээ О.Энхтуулын орыг залгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх ч талтай гэж тайлбарлах хүн ч цөөнгүй байна.
Гэвч О.Энхтуулын үнэнч шүтэн бишрэгчид “Туул өтөллөө ч залуу жүжигчнээс дутахгүй. Тиймээс түүнийг орыг залгах хүн байхгүй” хэмээн ярьж байгаа юм. Юутай ч Г.Отгонцэцэг секс симбол гэдэг нэрнээс татгалзахгүй гэдгээ мэргэжил нэгтнүүдээ шивнээд амжжээ.
Нэгэн үеийн сайхан бүсгүй О.Энхтуулын эрхэмсэг бөгөөд тачаангуй хочийг залуу жүжигчин өвлөх үгүйг цаг хугацаа л харуулах нь дээ.
www.mnews.mn