Нүд
Хүн хамгийн түрүүнд шинэ танилынхаа нүдийг хардаг. “Нүд бол сэтгэлийн толь” гэж ярьдаг нь үнэн ажгуу. Том алаг нүд нинжин сэтгэлтэй, зохион байгуулах, манлайлах ховор авъяастай хүнд заяагддаг. Хэрэв том нүдний зовхинд үрчлээс суусан бол энэ нь захирах дуртай хүний шинж гэнэ.
Хамар
Хамрын дүрс хэлбэр эзнийхээ талаар олон сонирхолтой мэдээлэл агуулж байдаг. Сод хүн том хамартай байдаг. Гүн ухаантан эрдэмтэн мэргэддийг байгаль эх урт, шулуун хамраар шагнадаг. Хэрэв ийм хамартай хүн цэнхэр нүдтэй байвал Монте-Кристо гүнгийн адил ямагт тэнгэрийн одыг тоолох гэж зүтгэнэ. Мөгөөрслөг, ясархаг хамар их зантй , үглээ хүнийг бусдаас ялгаж өгдөг. Илэн далангүй өөдрөг сэтгэлтэй хүнийг богино хамраар, тусч гүндүүгүй гэхдээ бага зэрэг бүдүүлэгдүү хүнийг том хамраар нь иэдэж болно. Сократ, Кромвель, 1-р Петр зэрэг айж эмээхийг мэддэггүй, сэтгэлийн асар их тэнхээтэй хүмүүсийн хамар бүгд сууриараа өргөн байсан. Хэт жижиг эсвэл төрөлхийн муруй хамартай хүн зөвхөн биеэ оторлосон Тартюф шинжтэн. Бүргэдийн хамар нь гярхай, овсгоотой, муу санаатай /Цезарь, 2-р Фридрих/, Карлсоных шиг сөхөгдсөн хоншоортой хамар нь хөнгөн хийсвөр, алсын бодолгүй, шантгар хамар нь олон ааштай, итгэж болмоооргүй хүний /1-р Павел, Нерон/ шинж мөн. Бусдад дандаа буулт хийдэг туйлбаргүй хүний хамар жижигхэн нүхтэй байдаг. Шулуун хамар нь духтайгаа нийлсэн хүмүүс өөрийн үйл ажиллагааг нийгмийн ашиг сонирхолд зохицуулдаг, хэрэв нийлээгүй бол өөрийн гэсэн үзэл бодолтой бусдын аяыг хэзээ ч дагадаггүй, шийдэмгий , идэвхитэйхүмүүс байдаг. Өргөн самсааг их зантай, онгироо хүний шинж гэдэг. Өөрийн авъасыг зөв зохицуулж чаддаггүй хүн навтгар хамраараа олноос ялгардаг. Бусдыг аяыг хардаг, идэвхгүй хүмүүс зөөлөн хамартай байдаг. Ер нь хамар хэдий чинээ том байна төдий хүн төдий чинээ их сэтгэлийн тэнхээтэй, амьдрах чадвартай гэлцэнэ.
Чихний дээд ирмэг хөмсөгнөөсөө илүү гарч байвал маш байн сэтгэхүйтэй гэсэн үг. Хэрэв хөмсөгтэйгөө нэг түвшинд байвал сэтгэхүй дунд зэрэг байгааг илтгэнэ. Харин доор байвал тэнэг хүний “гэрчилгээ” юм. Том босоо эсвэл дэлдэн чих хөгжмийн авъяастайг илэрхийлдэг. Бас шар үстэй бол ирээдүйн “Моцарт” байж магадгүй. Жижигхэн, зузаан чихтэй хүнд хөгжмийн авъяас байдаггүй. Мөн ийм чихтэй хүн худалч хуурмаг, өшөө хонзон өвөрлөдөг. Ер нь зузаан чихтэй хүн бүдүүлэг, хязгаарлагдмал оюунтай байдгийг анхаарахтун. Чонон чихтэй /дээд талаараа шовх/ хүн голдуу харгис хэрцгий авир гаргадаг. Чихний гэдэс их учиртай. Гэдэс багатай чихтнүүд бусдаасаа эелдэг, боловсон зан харьцаагаараа ялгардаг. Гэхдээ шаардлагатай үед тэд ган шиг хатуу, төмөр шиг бөх байдаг. Чихний гэдэс уртсах тусам хүн удаан амьдардаг. Тийм хүмүүсийг дорно дахины оронд эрдэмтэн мэргэд гэж хүндэлдэг. Чихний хэвийн өнгө бол ягаан . Чих шар юмуу хөх туяатай бол өвчин эмгэгийн шинж тэмдэг. Чих хичнээн хатуу байна эрүүл мэнд төчнөөн сайн байна.
Хатуужил тэвчээртэй хүмүүс том эрүүтэй байдаг. Тиймээс ч тэд бусадтай зовлон зүдгүүрээ хуваалцах дургүй. Хэрэв том эрүү Карлсоны хамартай хослож байвал зөрүүд, гөжүүд, дураараа зангийн тод илрэл. Үнэг шиг нарийн эрүүтэй хүн юуны өмнө өөрийн ашиг сонирхлыг эрхэмлэдэг. Ямагт аюул заналтай тулгардаг хүмүүсийн эрүү урагшаа түрсэн байдаг. Давхар эрүүтэй хүмүүст орчин тойрныхны анхаарал халамж дутагддаг. Шовхдуу эрүү, жимийсэн уруул, шонхор хамар хослож байвал хүн бүхнийг сургах гэж оролддог хэнхэг хүний таних тэмдэг. Харин эрүүн дээрээ хонхорхойтой хүн салхи шиг тогтворгүй, түүний ямар үйлдэл хийхийг та хэзээ ч урьдчилан тааж чадахгүй.
Өргөн магнай саруул ухаан, зохион байгуулах ховор авъяасыг гэрчилдэг. Жижиг духтай хүн бурхан шашинд сүсэглэдэггүй, ариун нандин шүтээнгүй, ёс суртахууныг умартсан байх нь элбэг. Хавтгай дух сэтгэлийн тэнхээгүй хүний шинж болно. Харин горим сахисан дуулгавартай хүний дух дээд хэсгээрээ товгор байх нь олон.
Энэ бүхний эцэст “Бурхан тэнгэр биеийг бүтээдгээс сэтгэлийг бүтээдэггүй. Хүн бол сав. Зөвхөн түүнийг юугаар дүүргэх вэ гэдэг нь чухал юм” гэсэн нэгэн эрдэмтний үгийг зориуд хэлье. Чонон чихтэй атлаа сайхан сэтгэлтэй, шантгар хамартай боловч найдаж болмоор, жижигхэн хар нүдтэй мөртлөө хоёр үг холбож чаддаггүй хүн алийг тэр гэхэв. Тиймээс хүнтэй танилцахдаа нүднээсээ гадна сэтгэлдээ итгээрэй.