Дуулахаа болиод кинонд тоглож, сурталчилгаагаар мөнгө олдог болсон дуучин Ч.Цэлмүүн саяхан нижгэр хурим хийж, бизнесмэн нөхрөөрөө гайхуулаад авсан. Хааяахан ганц нэг арга хэмжээнд оролцож, олны нүдийг хужирлахаас өөр гавьтай зүйл хийхгүй байгаа Ч.Цэлмүүн хөл хүнд болсон гэнэ.
Тиймээс эрүүл мэнддээ ихэд анхаарч, байгалийн сайханд амарч тухлахыг илүүд үзсэн бөгөөд нөхөр Н.Алтанхайрхан нь ч бизнесийн ажлаа орхиод эхнэрээ эрхлүүлж яваа аж. Аз жаргалтай гэр бүлийн эзэгтэй, адтай хүүхдүүдийн ээж болохоор яарсан дуучин бүсгүй өнгөрсөн жилээс эхлэн урлагийн ертөнцөө умартсан нь нууц биш.
“Гэрлийн улирал” нэртэй анхны бөгөөд сүүлчийн цомгоо гаргасан төдийгүй нялх үрээ өлгийдөж авахаас өмнө тэр гэр бүлийн амьдралаа албан ёсоор эхлүүлэхээр ийн яарсан гэдэг.
Хуримын үеэр хоол хүнсэндээ ихэд анхаарч, ээж эгч нарынхаа анхаарлын төвд байсан дуучин бүсгүй одоо залуу эхчүүдэд зориулсан хувцасны дэлгүүрээр хэсч, ээж болох бэлтгэлээ хэрэндээ л сайн базаахаар зэхэж явна.
Р.Есүй /Shuud.mn/