“Хүн барби” хэмээн алдаршсан олон нийтийн сүлжээний од Валериа Люкяанова гэх Украин бүсгүй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд захиа явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний гадаад төрх болон биеийн галбир нь яг л барби шиг юм. Тэрбээр захиа явуулсан тухайгаа өөрийнхөө “Human Barbie Valeria” гэх блогоороо дамжуулан мэдэгдэж, захиагаа уншиж сонирхуулжээ.
5
Захианд “Украины газар нутагт хүчирхийлэл үйлдэж Крымийг эзэлсэн Путин танаа. Намайг Валериа Люкяанова гэдэг. Би бол хүн барби. Намайг олон нийт барби бүсгүй гэдгээр минь таньдаг. Таны явуулж буй далд бодлогоор Украин өвдөг сөгдлөө. Бид хоорондоо дайтаж, тулалдаж байна. Энэ бүх учир утгагүй тулааны золиос бол энгийн номхон иргэд. Миний төрсөн нутаг бол Одесса хот. Харамсалтай нь энэ хот эмх замбараагүй байдал газар авч, Оросын талыг баримтлагчид эрхээ тогтоолоо. Энэ бүхэн аймшигтай байна. Дэлхий нийтээрээ Украины хямралд таныг буруутгаж буй. Би ч бас. Та Украинд явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохыг хүсье” хэмээн хэлжээ.
5
Люкяановаг дэмжиж Украины их сургуулийн оюутнууд Twitter, Facebook, Instagram зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан ойрын хугацаанд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ.
5
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn